Сайд нарын II эмнэлгийн харуулын байрны хана хэзээ мөдгүй нурж хүн гэмтээхэд "бэлэн" байна

Сайд нарын II эмнэлгийн харуулын байрны хана хэзээ мөдгүй нурж хүн гэмтээхэд "бэлэн" байна

Улсын төв II эмнэлэг буюу сайд нарын эмнэлгийн гадна талбайн харуулын байрны хана хэзээ мөдгүй нурж хүн гэмтээхэд "бэлэн" болжээ.

Эмнэлгээр өвчтэй "зовлон"-той хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг. Энэ ч үүднээс эмнэлэг нь аюулгүй орчин, нөхцөлтэй байх ёстой. Гэтэл иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээний нөхцөл байдал бий болсныг тус эмнэлгийн хариуцсан албан тушаалтнууд анхаарах цаг болжээ. Цаашлаад хүн биш юм гэхэд тус байрны ойролцоо машин болон бусад эд зүйлсээ тавьсан ч хана нурж эвдэрч гэмтэх эрсдэлтэй байна. Энэ нь Монголын эмнэлгүүдийн өвчтөнүүдэд үйлчлэх орчин нөхцөл ямар хэмжээнд хүрснийг илтгэж буй ганц жишээ юм. 

Тус эмнэлэг нь жилд дунджаар амбулаторийн үзлэг 3500 хүнд хийж, 13000 ор хоног ашигладаг, 6500 орчим хүн амыг хамран үйлчлэх болгон өргөтгөсөн байна.