ФОТО: Иргэд нь өөрсдөө хөдөлмөр эрхэлье гэхээр Нийслэлийн газрын алба, Хотын дарга Д.Сумъяабазар  хавчиж байна

ФОТО: Иргэд нь өөрсдөө хөдөлмөр эрхэлье гэхээр Нийслэлийн газрын алба, Хотын дарга Д.Сумъяабазар хавчиж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар иргэний өргөдөл гомдолд хариу өгөхгүй байгаа учир иргэн Г.Хажидмаа хотын захиргааны гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр иргэн Г.Хажидмаа, "Эмзэг бүлгийн иргэд ногоо тария гэж Хотын дарга Д.Сумъяабазарт гуравдугаар сард өргөдөл өгсөн. Одоог хүртэл шийдэхгүй байна. Намайг иргэн бүрт сая төгрөг олгохоор явж байна гэсэн хардлагыг улс орон даяар цацаж байсан. Иргэд нь өөрсдөө хөдөлмөр эрхэлье гэхээр Нийслэлийн газрын алба, Хотын дарга Д.Сумъяабазар хавчиж байна. Өнөөдөр 100 гаруй хүнд ногоо тариулаад амжиргааг нь дэмжье туслаад өгчихье гэсэн бодлогоор Д.Сумъяабазарт гурван сараас хойш өргөдөл өгсөн. Нийслэлийн газрын алба шийднэ гэсэн боловч  өчнөөн сар хүлээлгэлээ. Би зүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, эмзэг бүлгийн өрх толгойлсон ээжүүдэд туслаж ажлын байр бэлдэж өгөх гэж байсан. Бид 2017 оноос хойш энэ ажлыг хийсэн. Нийсэлд ногоо тарьдаг газар гэж байдаг. Э.Бат-Үүл хотын дарга байхад 500 орчим эмзэг бүлгийн иргэдэд ногоо тариулж амьдрал ахуйг нь өөд нь татаад явж байсан. Д.Сумъяабазар хотын дарга болсоноос хойш энэ ажил зогссон. Та нар энэ ажлаа хийхгүй юм бол бид нарт түрээсэлчих бид өөрсдөө очиж ногоо тария гэхээр бид нарыг ногоо тариулахгүй байна. Өнөөдөр Монголын төр иргэнээ яргалдаг болсоноор хүүхдүүд нэгнийгээ хайр найргүй зодддог болсон байна" гэлээ




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө