Л.Оюун-Эрдэнэ боловсон хүчний томоохон өөрчлөлтийг хийж олон жил ажилласан ТНБД, ТӨҮГ, ТӨК-иудын дарга нарыг сэлгэн томилно

Л.Оюун-Эрдэнэ боловсон хүчний томоохон өөрчлөлтийг хийж олон жил ажилласан ТНБД, ТӨҮГ, ТӨК-иудын дарга нарыг сэлгэн томилно

МАН-ын Их хурал ирэх сарын 06-ны өдөр /2021.12.06/ товлогдсон. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах юм. Уг хурлын дараа Л.Оюун-Эрдэнэ хэд, хэдэн томилгоо хийж боловсон хүчний сэлгээг хийнэ гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тодруулбал,         

  • 5-6 жил Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан албан тушаалтнуудын 50 хүртэлх хувийг нь сэлгэн томилох,
  • Агентлаг, ТӨҮГ болон ТӨК-иудад 2016 хойш дарга, захирал хийсэн албан тушаалтнуудыг чөлөөлж боловсон хүчний сэлгээ хийх аж. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн Х.Бадамсүрэн гэх мэт нэг албан тушаалд олон жил ажилласан нөхдүүдийг өөрчлөх юм байна. 

Дээрхээс гадна бас нэг албан бус мэдээлэл байгаа нь сайд нарыг ч чөлөөлж магадгүй байгаа аж. МАН-ынхан Үндсэн хуулийн дагалдах хуулиудыг өөрчилж улмаар Засгийн газрын бүтцээ өөрчлөхөөр бэлтгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд нарыг чөлөөлөх ажлыг дээрхтэй хамт хийж магадгүй байна.  УИХ-ын гишүүн, “ХҮН”-ын дарга Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн “давхар дээлтэй” холбоотой хэсэг болох 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргасан. Тэгэхээр энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнөх бэлтгэл гэж харагдаж байна.  

Одоо МАН-ынхан 2016 оны сонгуулийн өмнө ҮХЦ-ээс дүгнэлт гаргуулаад өөрсдөө УИХ дээр хүлээж авсны дараа Үндсэн хуулиа өөрчлөх эрх зүйн орчин нь нээгдэнэ. Ийнхүү 2020 ондоо багтаан МАН-ынхан Цэцийн дүгнэлтээр Үндсэн хуулиа өөрчилж, сайд нартаа "давхар дээл" өмсгөж магадгүй байгаа юм. Үүний бэлтгэл ажлыг аль хэдийн төлөвлөсөн нь тодорхой байна.