Шинэ Зеландын эмэгтэй гишүүн унадаг дугуйгаар эмнэлэгтээ очин хүүхдээ төрүүлжээ

Шинэ Зеландын эмэгтэй гишүүн унадаг дугуйгаар эмнэлэгтээ очин хүүхдээ төрүүлжээ

Өнгөрсөн ням гарагт Шинэ Зеландын парламентын эмэгтэй гишүүн Жюли Анна Гентер унадаг дугуйгаар эмнэлэгт очиж, хүүхдээ төрүүлжээ.

Тодруулбал, тэрбээр хөл хүнд байсан бөгөөд эмнэлгийн хяналтад байх үедээ төрөхөөсөө өмнө цаг гарангийн өмнө гэрээсээ гарч, унадаг дугуй унан эмнэлэгт очсон байна. Тэрбээр хэлэхдээ эхлээд өвдөлт мэдрэгдээгүй ч замын дунд явж байх үед өвдөлт нэмэгдсээр эмнэлэгт очоод 10 минутын дараа гэхэд л төрсөн гэсэн байна. Мөн тэрбээр дугуй унах дуртай нэгэн бөгөөд ийнхүү энгийн амьдралыг эрхэмлэж байгаа нь ард иргэд дундаа ихээхэн нэр хүндтэй байдаг гэжээ.

Эх сурвалж: Newsdir