ВИДЕО: "Богд Зонхов" бурхны хөшөөг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих ажлыг ЭСЭРГҮҮЦЭЖ сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ

ВИДЕО: "Богд Зонхов" бурхны хөшөөг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих ажлыг ЭСЭРГҮҮЦЭЖ сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар манай сайт анх мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. Энэ асуудал олон нийтийн хатуухан шүүмжлэлтэй тулгарч, нийгмийн хэлэлцүүлэг болон өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин уг төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөшөөний барилгын ажлыг зогсоох чиглэлийг зарим албан тушаалтнуудад өгсөн. Харин МАН-ын бүлгээс хөрөнгө оруулалтыг зогсоож барилгын ажлыг царцаан төсвийн тодотголоор хасах ёстой гэх саналыг гаргаад байгаа юм. 

Дашрамд дурдахад, олон нийтийн анхаарлыг татаад буй тус ажлыг 5.5 тэрбум төгрөгөөр барихаар анх 2021 оны төсөвт оруулж баталсан байдаг. Гэтэл 2022 оны улсын төсөвт өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ-аар ямар ч санал, хэлэлцүүлэг, шүүмжлэлгүй баталсан байгаа юм. Хамгийн ноцтой нь тус хөшөөг барих төсвийг батлаагүй, тендер зарлаагүй байхад барилгын ажил эхэлсэн гэдэг нь тодорхой болсон.

Эцэст нь тус ажлыг УИХ, Засгийн газрын дэмжүүлсэн нэр бүхий гишүүд иргэдийн анхааралд орж, асуудалд унаад байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нар уг төслийг санаачилж, дэмжүүлсэн байгаа юм. 

Тэгвэл NTV телевиз, TIME.MN сайт "WEEKLY" тойм нэвтрүүлгээрээ тус сэдвийг онцолж isee.mn сайтыг төлөөлөн ерөнхий редактор Т.Хулантахь оролцон байр, сууриа илэрхийллээ. Уг сэдвээр сэтгүүлчид байр, сууриа илэрхийлэхдээ "32 тэрбумаар "Богд Зонхов" бурхны хөшөө барих ажлыг зогсоож, хөрөнгийг нь сургууль, цэцэрлэг гэх мэт бодит төсөлд оруулах, төсвийн хууль зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, сэтгүүл зүй хариуцлагатай байж хяналтаа үргэлжлүүлэн тавих ёстой" гэж хэлсэн юм. 

НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө