Өмнөд Африк “шинэ хувилбар илрүүлсний хариуд улс орнууд нислэгийн хориг тогтоож, биднийг шийтгэж байна” гэв

Өмнөд Африк “шинэ хувилбар илрүүлсний хариуд улс орнууд нислэгийн хориг тогтоож, биднийг шийтгэж байна” гэв

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад илэрсэн коронавирусийн “B.1.1.529” хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулж, Омикрон (Omicron) хэмээн нэрлэх шийдвэрийг өнгөрсөн Бямба гараг/2021.11.26/ -т гаргасан.

Улмаар АНУ, Их Британи, Япон тэргүүтэй хэд хэдэн орон Африкийн өмнөд хэсэгт зорчихыг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.Тэгвэл Өмнөд Африкийн Гадаад хэргийн яамнаас үүнийг буруутган мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Омикрон хувилбарыг Өмнөд Африкаас илрүүлсний дараа дэлхийн улс орнууд Африкийн өмнөд хэсгээс нислэг хийхийг хориглосон шийдвэр гаргасан нь биднийг шийтгэж байгаатай адил. Гайхалтай шинжлэх ухааныг алга ташиж, шийтгэх ёсгүй. Бусад улсад ч шинэ хувилбар илэрсэн. Эдгээр тохиолдол тус бүр Өмнөд Африкт ямар ч холбоогүй байсан. Халдвар бүртгэгдсэн орнуудад үзүүлэх хариу үйлдэл Өмнөд Африкаас эрс ялгаатай байна” гэжээ.

Хилийн хязгаарлалт тогтоож буй нь аялал жуулчлалын салбар, бизнес эрхлэлгчдэд хохирол учруулахаас гадна бусад улс орон ирээдүйд илрэх хувилбарыг мэдэгдэхээс болгоомжилж, цаг алдах эрсдэлийг бий болгож байна хэмээн ДЭМБ мөн үзэж байна.

Эх сурвалж: Straitstimes

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө