Эрээний боомтод зарим импортыг зогсоосон асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныхантай уулзаж байна

Эрээний боомтод зарим импортыг зогсоосон асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныхантай уулзаж байна

БНХАУ-аас өчигдрийн /2021.11.28/ 14.00 цагаас эхлэн Эрээний боомтын төмөр замын импортыг түр  зогсоох шийдвэрийг гаргасан. Ингэснээр төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг бус зөвхөн чингэлгийг Эрээний боомтын төмөр замаар импортлохоор болж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныхантай уулзаж байна. Уулзалтаар нөхцөл байдлын мэдээллийг сонсож асуудлыг цаашид хэрхэн тухай шийдвэрлэх аж. Мөн үргэлжлүүлэн 14.00 цагаас Боомтын зөвлөл хуралдана гэж Зам тээврийн яамнаас мэдэгдлээ.