Тусгаарлалтад байсан эмэгтэй зочид буудалд гал тавьсны улмаас 160 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Тусгаарлалтад байсан эмэгтэй зочид буудалд гал тавьсны улмаас 160 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Австралийн Квинсленд мужид байрлах "Pacific" тусгаарлалтын зочид буудалд өчигдөр/2021.11.28/ гал гарч 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Галыг тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 настай эмэгтэйг тавьсан хэмээн буруутгаж, цагдаа нар шалгаж эхэлсэн байна.

Бүсгүй зочид буудалд хоёр хүүхдийн хамтаар 11 давхрын өрөөнд тусгаарлагдаж байсан бөгөөд цагдаа нар түүнийг баривчилж, хүүхдүүдийг нь хамгаалалтад авчээ. Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас гал тавьсныг тогтоогоогүй байна.

Удаан хугацааны дараа хязгаарлалтаа зөөлрүүлээд байсан Австрали улс дэлхий нийтийг түгшээж буй Омикрон хувилбарын улмаас дахин тусгаарлалтын журмаа мөрдөж эхлээд байна. Тодруулбал, тус улсын засгийн газар гадаадаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авч, 72 цаг тусгаарлах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: NYPOST