“Бээжин-2022” Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас шүүмжлэл дагуулж эхэллээ

“Бээжин-2022” Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас шүүмжлэл дагуулж эхэллээ

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас бэлэн болсон ч олны шүүмжлэлд өртлөө. 

Баг тамирчдын хувцасыг үндэсний үйлдвэрлэгч "Michel & Amazonka компани урласан байна. Тус компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан бөгөөд "Бээжин-2022” өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцсыг мөн урлахаар МҮОХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Тэгвэл энэ удаагийн баг тамирчид монгол дээлээр гоёхоор болсон байна. Гэвч дээлний өнгөний сонголт, хээ, эмжээр, хормой, дээлийн хиймэл хурганы арьсан дотор зэрэг нь Өвөрмонгол хувцастай төстэй харагдуулж буй аж. Мөн гутал ч дээлэн дээр зохицохгүй байна гэх шүмүжлэл ч гараад байна. Энэ бүхэн нь монголчуудыг Бээжингийн олимпод Өвөрмонгол гэж харагдуулахаар байна хэмээн олон нийт шүүмжилж эхэллээ.