Коронавирусийн "Омикрон" хувилбарын улмаас Их Британи “Их Долоо” бүлгийн яаралтай хуралдаан зарлалаа

Коронавирусийн "Омикрон" хувилбарын улмаас Их Британи “Их Долоо” бүлгийн яаралтай хуралдаан зарлалаа

Дэлхийн хамгийн баян ардчилсан долоон орны/G7/ эрүүл мэндийн сайд нар өнөөдөр/2021.11.29/ хуралдаж, коронавирусийн шинэ хувилбар Омикронтой холбоотой асуудлыг хэлэлцэх талаар Их Британиийн Засгийн газар мэдээллээ.

Хуралдааныг зарласан Их Британид маргааш/2021.11.30/-аас дэлгүүр, банк, шуудан, үсчин, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад заавал амны хаалт зүүх журам мөрдөгдөх аж. Мөн өнөөдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ажилчид анги танхимдаа заавал амны хаалт зүүхийг хатуу сануулжээ.

ЕХ-ны орнууд, түүнчлэн Их Британи, Канад, АНУ зэрэг орон Өмнөд Африкийн хэд хэдэн улс руу хийх нислэгийг хязгаарласан. Гэвч Их Британи, Нидерландад аль хэдийн тус хувилбараар өвчилсөн  тохиолдол батлагдаад байгаа юм.

Эх сурвалж: Politico.eu