ОХУ-аас АНУ-д суугаа 27 дипломатчийг хөөжээ

ОХУ-аас АНУ-д суугаа 27 дипломатчийг хөөжээ

ОХУ-аас АНУ-д суугаа 27 дипломатч гэр бүлийн хамт АНУ-аас хөөгдөж, ирэх нэгдүгээр сард нутаг буцахаар болжээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Соловьев хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа, "Манай дипломатчдыг хөөж байна... Нийт 27 хүн ирэх нэгдүгээр сарын 30-нд нутаг буцна. Бид боловсон хүчний ноцтой дутагдалтай тулгарч байна" гэсэн байна. Өмнө нь 2016 онд тус хоёр улсын харилцаа муудсанаас хойш ОХУ-ын 100 гаруй дипломатч гэр бүлийнхний хамт АНУ-ыг орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэж ОХУ мэдэгдэж байсан юм.