Ховд аймгийн Булган суманд ЕБС-ийн сурагчид Монгол, Казахаараа талцаж зодолдож, нэгнээ гэмтээжээ

Ховд аймгийн Булган суманд ЕБС-ийн сурагчид Монгол, Казахаараа талцаж зодолдож, нэгнээ гэмтээжээ

Ховд аймгийн Булган суманд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол, Казах үндэстнээрээ хуваагдан талцаж улмаар зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарчээ.

Иймд тус хэрэгтэй холбоотойгоор сумын удирдлагууд сургуулийн захирал, багш нар хамтран сурагчдын дунд хүмүүжил, ёс суртахууны сургалтын үйл ажиллагааг явуулж эцэг, эхчүүдийг дэмжихийг уриалж буй аж.

Энэ төрлийн хэрэг олон удаа давтагдсан учраас сумын удирдлагын зүгээс сурагчдыг сургуульд орох үеэс нь Казах, Монгол багштай ангид хувааж хуваарилдгийг болиулахаар шийдэж ажлыг эхлүүлжээ.

Үүнээс өмнө багш болон эцэг, эхчүүдийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнээс гадна хүүхдүүд зодолдоход зарим эцэг, эхчүүд ч турхирсан байх магадлалтай байгаа аж. Мөн энэ үеэр нэгэн казах сурагч багш Г-г зодож  хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй аж. Дашрамд дурдахад, Ховд аймгийн Булган сум 10600 хүн амтай. Үүний 60 хувь нь монголчууд, 40 хувь казахууд байдаг аж.