Ирэх долоо хоногт зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний ЭРЧ бага зэрэг ЧАНГАРНА

Ирэх долоо хоногт зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний ЭРЧ бага зэрэг ЧАНГАРНА

Өнөөдөр /2021.11.28/ нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 12 сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд нутгийн зүүн хагаст түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.