Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах ноён нуруутай явах болно

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах ноён нуруутай явах болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль, цол тэмдэг гардуулж байна. Ардын жүжигчин П.Цэрэндагва Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаав.

Тэрбээр "Төрдөө үнсүүлж байгаагийн хувь сэтгэл үнэхээр өндөр байна. Би төрдөө гурван удаа үнсүүлж байсан. Харин төр минь эргэж хэзээ ч өр нэхэж байгаагүйд сэтгэл өег байна.  УДЭТ-ыг өртөөлөн авч явж ирсэн үе үеийн уран бүтээлчидтэй мөргөе. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, монголын театрын оргил үеийг эзэгнэж явсан үеийнхээ болон ачааны хүндийг үүрэхээр бэлэн жагсаад байж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтэй мөргөе.

Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах ноён нуруутай явах болно гэдгээ хэлье. Мөн ханьдаа маш их баярлаж байна. Бүтэн нэртэй бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм. Гурван сайхан үрийг минь тээж, төрүүлсэнд баярлалаа. Та бүхний минь бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун байж, үйлс өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье" хэмээлээ.