“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын шилдгүүд тодорлоо

“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын шилдгүүд тодорлоо

“Утгын чимэг-2021” арга хэмжээний хүрээнд “С.Удвал-100 жил” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт болж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан” цол, тэмдгийг зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, О.Содномпил, Р. Батжаргал нарт олгов. Шагналыг Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг гардууллаа.

Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн зохиолч П.Батхуягийн “Агь нүдлэж байлаа” , дэд байранд МУСГЗ  До.Цэнджавын “Хийлч”, гутгаар байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” тодорлоо.

Удаах байруудад Г.Болормаагийн “Сэтгэлийн агь”, Г.Даваасүрэнгийн “Нохойн нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”, Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн”, Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”, О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”, Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам”  шалгарчээ.