Дулааны худагт байсан цогцсыг гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 213 дугаар байрны хажууд дулааны худгаас цогцос гаргах шаардлагатай байна гэсэн мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 09:45 цагт өгсөн байна. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид зургаан км замыг туулан очиход дөрвөн метрийн гүнтэй дулааны худагт /хаяг тодорхойгүй/ Ц /55 настай эрэгтэй/ нас барсан байсан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.