Оюутолгойд ажилладаг монгол ажилчдын цалин гадаад ажилчдынхаас хэд дахин бага байна гэдэг. Тэгвэл энэ талаар Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга асан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалинг авдаг болохыг мэдээлэв.
Тэрбээр өөрийн твиттер хуудастаа "Оюутолгой төслийн нийт ажилтны 96 хувийг монгол ажилтнууд. Гэхдээ нийт цалингийн зардлын 60 хувийг монгол ажилтнууд авдаг. 4 хувийг бүрдүүлдэг гадаад ажилтнууд нийт цалингийн зардлын 40 хувийг авдаг. Гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалинг авдаг" хэмээжээ.
Оюутолгой төслийн нийт ажилтны 96% монгол ажилтнууд. Гэхдээ нийт цалингийн зардлын 60%-ийг монгол ажилтнууд авдаг. 4% бүрдүүлдэг гадаад ажилтнууд нийт цалингийн зардлын 40%-ийг авдаг. Гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалинг авдаг.
— Solongoo Bayarsaikhan (@SolongooBayars1) November 19, 2021
Б.Солонго нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм.