Сүхбаатар дүүргийн 19-р хороон дахь зуслангын байшинд гал гарчээ. Тодруулбал, тус дүүргийн Гоодойн амны задгай гэх газар 15х10 хэмжээтэй зуслангийн байшинд гарсан гал түймрийн дуудлагаар ГТУА 74, 34-р анги ажиллаж галыг шуурхай унтрааж ажиллажээ. Иймд иргэдийг гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхааруулж байна.