Өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сарын 18-19 шилжих шөнө Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн адсан өрөөнд тус аймгийн ГБХЗХГ-ын дарга асан С.Болормаа амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын, сум дундын шүүхэд өнөөдөр /2021.11.19/ 10 цагт зарлагдаад байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурлыг нэг цаг хойшлуулсан байна. Мөн шүүх хуралдаанд хохирогчийн ээж болон зургаан гэрч оролцохоор болжээ.