Комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр/2021.11.18/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнд өнгөрсөн долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулагдах үеэр Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байсан юм. Тэгвэл шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 500 мянган төгрөгөөр торгосон байна.
Тэвчээр тасарлаа хөдөлгөөний Д.Амартүвшинд СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэл оногдуулчихлаа. pic.twitter.com/mRQYdsiC6y
— Тэвчээр Тасарлаа (@LibMN) November 18, 2021