Энэтхэг улс агаарын бохирдлын улмаас бүх сургууль, коллежуудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Энэтхэг улс агаарын бохирдлын улмаас бүх сургууль, коллежуудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Энэтхэгийн нийслэл Дели хотын эрх баригчид агаарын бохирдлын улмаас бүх сургууль, коллежийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Мөн арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл барилгын ажил явуулахыг хориглосон байна. Өнгөрсөн долоон хоногт Энэтхэгийн Дээд шүүхээс агаарын бохирдлын асуудлаар хотын удирдлагуудад хатуу анхааруулга өгч, муж холбооны захиргаануудад яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Улмаар Дели хотын Агаарын чанарын удирдлагын комисс яаралтай хуралдаж, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлээд байв.

Тодруулбал, Дели болон хөрш зэргэлдээх Уттар Прадеш, Пенжаб, Харьяна, Ражастан мужуудад 11-р сарын 21 хүртэл зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс бусад тохиолдолд ачааны машин оруулахыг хориглосон шийдвэр гаргасан.

Үүнээс гадна тээврийн хэрэгслийн утаа, тоосны хэмжээг бууруулахын тулд компаниудыг ажилчдынхаа 50 хувийг гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгчээ. Өнөөдрийн байдлаар Дели хотод агаарт тархсан жижиг тоосонцрын хэмжээ PM2.5 байна.

Энэ нь ДЭМБ-ын аюулгүй байдлын зааварчилгаанаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хорт утаа, тоос шороо, цаг агаарын байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас Дели хот дэлхийн хамгийн агаарын бохирдол өндөртэй хотуудын нэгдүгээрт бичигддэг. Үүнээс гадна хөрш зэргэлдээ мужуудад тариаланчид сүрэл шатааж эхлэдэг тул өвлийн улиралд агаарын чанар “маш муу” хэмжээнд хүрдэг байна.

Эх сурвалж: BBC