АНУ, БНХАУ-ын удирдагчид сэтгүүлчдийг хоёр орны хилээр харилцан чөлөөтэй нэвтэрч, гарах боломжоор хангахаа мэдэгдэв

АНУ, БНХАУ-ын удирдагчид сэтгүүлчдийг хоёр орны хилээр харилцан чөлөөтэй нэвтэрч, гарах боломжоор хангахаа мэдэгдэв

АНУ, БНХАУ сэтгүүлчдийнхээ зорчих болон визний хязгаарлалтыг хөнгөвчлөхөөр тохиролцов. Хоёр орны төрийн удирдагчид Даваа гараг/2021.11.16/-т виртуал уулзалт зохион байгуулсан.

Энэ үеэр сэтгүүлчдийг хоёр оронд чөлөөтэй нэвтэрч, гарах боломжоор хангахаа амлажээ. Үүний дагуу хоёр улсын засгийн газар сэтгүүлчийн визний хүчинтэй байх хугацааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван сараас нэг жил болгон нэмэгдүүлэх юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ Хятадын төрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг "гадаадын төлөөлөгчийн газар" гэж ангилах шийдвэр гаргаж, хяналтаа чангатгасан. Улмаар Хятадын “Синьхуа” агентлаг, “Глобал” Телевизийн Сүлжээ тэргүүтэй таван хэвлэл АНУ-д аливаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Үүгээр ч зогсохгүй АНУ-д ажиллаж буй бүх сэтгүүлчдийн жагсаалтыг гаргаж өгөхийг шаардсан юм.

Тухайн үед БНХАУ уг шийдвэрийг “улс төрийн зорилготой дарангуйлал” хэмээн шүүмжилж байв. Уг хэргээс сарын дараа Хятад улс АНУ-ын “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Уолл Стрит” сэтгүүл зэрэг томоохон хэвлэлүүдийн 13 сэтгүүлчийг хөөсөн юм. Гэхдээ шинэ хэлэлцээрийн дагуу хөөгдөж байсан сэтгүүлчдийг Хятадад буцаах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN