Мьянмарын цэргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонсоод байсан АНУ-ын сэтгүүлчийг суллажээ

Мьянмарын цэргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонсоод байсан АНУ-ын сэтгүүлчийг суллажээ

Энэ сарын 11-ний өдөр Мьянмарын цэргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонсоод байсан АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстер суллагджээ. НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд асан Билл Ричардсон, Мьянмарын хунтатай хэлэлцээ хийсний дараа түүнийг “цэргийн шүүхээс өршөөсөн” хэмээн сулласан байна.

Дэнни Фенстер суллагдсаныхаа дараа Мьянмараас явсан байна

Өдгөө 37 настай Фенстерийг цагаачлалын хуулийг зөрчсөн, хууль бусаар эвлэлдэн нэгдэж, цэргийн эсрэг үзэл санааг өөгшүүлсэн хэрэгт буруутгаад байв. Гэвч одоо түүнд дахин нэг хэрэг үлдээд байна. Тодруулбал, түүнд үймээн самуун өдөөж, терроризмын үйл ажиллагаа явуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа юм. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр болох аж.

Мьянмарын армийн удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар эрх баригч Үндэсний Ардчиллын Лигтэй өрсөлдөж томоохон ялагдал хүлээсэн. Гэвч үүний дараа засгийн эрхийг гартаа авсан билээ. Өнөөдрийн байдлаар Мьянмарт армийг шүүмжилсэн, армийн үйл ажиллагааны эсрэг тэмцсэн хэдэн зуун энгийн иргэн, сэтгүүлчид баривчлагдаад байна.

Эх сурвалж: BBC