АНУ-д гурван цасны ирвэс коронавирусийн улмаас үхсэн тохиолдол гарчээ

АНУ-д гурван цасны ирвэс коронавирусийн улмаас үхсэн тохиолдол гарчээ

АНУ-ын Небраска мужид “Линкольн” хотын хүүхдийн амьтны хүрээлэнд гурван цасны ирвэс коронавирусийн хүндрэлээр нас барсан тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, тус Рэнни, Эверест, Макалу гэх гурван ирвэс сар орчмын өмнө ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд хүрээлэнгийн зүгээс эмчилж байсан ч ийнхүү хүндэрч амиа алдсан байна. 

Түүнчлэн амьтны хүрээлэнд хоёр Суматрын бар халдвар авч, эмчлэгдэж байгаа гэжээ. Одоогоор тус амьтны хүрээлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж, амьтдадаа тавих бүхий л арга хэмжээг авч, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NYTimes

 

 

 



Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө