Австри улс вакцины тундаа бүрэн хамрагдаагүй иргэдээ хөл хорионд оруулах шийдвэр гаргалаа

Австри улс вакцины тундаа бүрэн хамрагдаагүй иргэдээ хөл хорионд оруулах шийдвэр гаргалаа

Австри улсын эрх баригчид өнөөдөр /2021.11.14/ Ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдээ шөнийн цагаар гэрээс нь гаргахгүй хязгаарлалт тогтоох талаар хэлэлцэж байгаа талаар мэдээлээд байсан билээ.

Тэгвэл тус улс үүнийг баталгаажуулж, вакцины бүрэн тундаа хамрагдаагүй хоёр сая гаруй иргэнээ хөл хорионд оруулах шийдвэр албан ёсоор гаргасан байна. Энэ нь сүүлийн үед тус улсад халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаатай холбоотой ба энэ талаар тус улсын эрх баригч "Тус шийдвэрийг гаргахд бидэнд амар байсангүй. Харамсалтай нь ингэхээс өөр арга байсангүй" гэжээ. 

Иймд вакциндаа хамраагүй иргэд зөвхөн ажилдаа явах, хоол хүнс цуглуулах зорилгоор л гэрээсээ гарах бөгөөд бусад зүйлсийг хорьсон аж. Одоогоор тус улсын хүн амын 65 хувь нь бүрэн тундаа хамрагдсан нь Баруун Европын орнуудынхаа дунд сүүлдэх үзүүлэлт гэжээ.