Япон улсад автобус, галт тэрэг хосолсон тээврийн хэрэгсэл явж эхэлнэ

Япон улсад автобус, галт тэрэг хосолсон тээврийн хэрэгсэл явж эхэлнэ

Ирэх арван хоёрдугаар сараас эхлэн Япон улсад автобус-галт тэрэгний хос горимт тээврийн хэрэгсэл явж эхлэхээр болжээ.

Тодруулбал, энэхүү хосолсон горимт тээврийн хэрэгсэл нь дэлхийн анхны хос горимтой шийдэл болж байгаа юм. Үүний давуу тал нь автомашин зам дээр болон төмөр зам дээр аль аль дээр явах боломжтой гэдгээрээ онцлог аж. Мөн уг автобус нь 50 км замыг туулж, Японы Токушима дахь Кайо, Кочи мужийн Мурото хотыг холбох юм.  Одоогоор ирэх арван хоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орохоор тус улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас аюулгүй байдлын бүх шалгалтыг баталгаажуулж, гурван автобус багийн гишүүний хамт 23 зорчигчийн хамт үйлчилгээнд гаргах талаар мэдээлжээ.