Явуулын номын сан буюу "MagicBox" Говь-Алтай аймагт очжээ

Явуулын номын сан буюу "MagicBox" Говь-Алтай аймагт очжээ

Энэ арваннэгдүгээр сарын 01-нд "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийг санаачлагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус "Magic box" хэмээх шинэ төсөл санаачилж, хэрэглэхгүй контейнерыг номын сан болгон тохижуулжаад байсан билээ.

Тодруулбал, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой тус контейнерыг  Сүхбаатарын талбайд байршуулаад байсан юм. Тэгвэл энэхүү төсөл Говь-Алтай аймгийн Тонхил суманд очжээ. Одоогоор төслийн баг хамт олон  замдаа явж байгаа аж.