Мьянмарын армийг шүүмжилсэн АНУ-ын сэтгүүлчид бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Мьянмарын армийг шүүмжилсэн АНУ-ын сэтгүүлчид бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Мьянмарын цэргийн шүүх АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстерт 11 жилийн хорих ял оноолоо. Түүнийг цагаачлалын хуулийг зөрчсөн, хууль бусаар эвлэлдэн нэгдэж, цэргийн эсрэг үзэл санааг өөгшүүлсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Гэвч түүнд дахин хоёр нэмэлт хэрэг үүсгээд байгаа юм. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр сэтгүүлч Фенстерт үймээн самуун, терроризмын гэсэн хоёр хэргээр яллах дүгнэлт үйлдэж, бүх насаар нь хорих ял оноожээ. Уг хэргийн шүүх хурал ирэх Мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 16-нд эхлэх аж. Одоогоор АНУ шүүхийн шийдвэрийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Өдгөө 37 настай Фенстер нь өнгөрсөн тавдугаар сард Янгон хотын олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаж байжээ. Тухайн үед тэрбээр цэргийнхнийг шүүмжилдэг бие даасан мэдээллийн “Myanmar Now” сайтад ажилладаг байсан юм.

АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстерт

Мьянмарын армийн удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар эрх баригч Үндэсний Ардчиллын Лигтэй өрсөлдөж томоохон ялагдал хүлээсэн. Гэвч үүний дараа засгийн эрхийг гартаа авсан билээ. Өнөөдрийн байдлаар Мьянмарт армийг шүүмжилсэн, армийн үйл ажиллагааны эсрэг тэмцсэн хэдэн зуун энгийн иргэн, сэтгүүлчид баривчлагдаад байна.

Эх сурвалж: BBC

 

 

 

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө