Улаанбаатарт 3-5 градус дулаан, багавтар үүлтэй

Улаанбаатарт 3-5 градус дулаан, багавтар үүлтэй

Улаанбаатар. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 11 сарын 12-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм  дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 16-наас баруун аймгуудын нутгаар хүйтэрнэ.

 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө