2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Өвлийн Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа БНХАУ-ын Бээжин хотноо албан ёсоор эхлэх билээ.
Тэгвэл товлолт хугацаанаас гурван сарын өмнө Олимпын наадамд оролцох тамирчдыг хүлээн авах хотхон бэлэн болсон байна. 330 мянган кв метр уг хотхоны бүсэд Янчин дүүргийн уулархаг тосгон болон хамтран зохион байгуулагч Хэбэй мужийн Жанжякоу хот багтана.
Тус улсын зүгээс Олимпын наадмыг халдварын эрсдэлгүй зохион байгуулах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй. Тамирчдын тосгоны бүх үйлчилгээ, халдвар хамгаалалтын дэглэм сахисан байдлыг энэ сарын сүүлээр туршиж үзэх бөгөөд амжилттай болбол нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор нээх аж. Наадамд оролцох тамирчдыг тусгай автобусаар зөөвөрлөж, тэмцээн явагдах спортын ордон болон Олимпын хотхоноос өөр газраар зорчуулахгүй байх талаар урьдчилсан журам гаргасан.
Эх сурвалж: Сhinadaily