Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын уран бүтээлчдийн гаргасан “Squid Game” цуврал хоёрдугаар улирлаар эргэн ирэх нь албан ёсоор батлагдлаа.
Тодруулбал, тус цувралын найруулагч Хван Дон Хёк энэ сарын 08-нд АНУ-ын Лос Анжелес хотод болсон Netflix "Squid Game" арга хэмжээнд оролцох үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хоёрдугаар улирал маш их хүлээлтийг үүсгэж байгаа тул үүнийг хийхгүй байх боломжгүй. Одоогоор шинэ улирлын төлөвлөлтийн үе шат дээр явж байгаа. Мөн дараагийн улирал харгис “Squid Game” тоглоомын ялагч Сон Ги Хуны (Ли Жон Жэ) талаар өгүүлэхээр болсон ба тэрбээр энэ нийгэм болоод дэлхийн төлөө ямар нэгэн зүйлийг хийх болно” гэжээ.