Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай хуримаа хийжээ

Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай хуримаа хийжээ

Нобелийн энх тайвны шагналт Пакистаны идэвхтэн Малала Юсуфзай хуримаа хийсэн талаараа өчигдөр/2021.11.09/ мэдэгджээ.

Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа "Өнөөдөр би амьдралынхаа нандин өдрийг тэмдэглэж байна. Ассер бид хоёр насан туршдаа хамт байхын тулд хуримаа хийсэн. Бид Бирмингем дэх гэртээ ойр дотнынхоо хүрээнд бяцхан ёслол хийсэн" гэжээ.

Малала нөхөр Ассер Маликийн хамт

Түүний нөхөр болох Ассер Малик нь Лахор хот дахь Пакистаны крикетийн зөвлөлийн үйл ажиллагааны менежер аж. Малала Юсуфзай нь охидыг боловсрол эзэмшүүлэхийг уриалж, Талибан бүлэглэлийн эсрэг зоригтой тэмцсэн нэгэн. Түүнийг 15 настай байхад Талибаны гишүүн толгой тус газар нь буудаж байв. Улмаар Малала Англид эмчлүүлэн, бууж өгөлгүй үйл хэргээ үргэлжлүүлсэн юм. Малала 17 настай байхдаа Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. Өнгөрсөн жил тэрбээр Оксфордын их сургуулийг философи, улс төр, эдийн засагч мэргэжлээр төгсжээ.

Эх сурвалж: CNN