Баян-Өлгий аймагт баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 60 хувьтай явж байна

Баян-Өлгий аймагт баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 60 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 488 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 151, орон нутагт 337 бий бол Баян-Өлгий аймагт 23 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Буянт сумын 320 суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 3 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлж байгаа ба сүүлд 2021 оны аравдугаар сарын 28-ны байдлаар газар шороо суурийн ажил хийгдэж дууссан. Карказ угсрах ажил хийгдсэн. Өрлөгийн ажлууд хийгдэж, гадна, дотор өргийн ажил, цахилгаан, холбоо дохиолол, шаврын ажил хийгдэж байгаа аж.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө