Манай улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй.
Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдсэн байна. Мөн нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг болон симулятор нийлүүлэх, сургалтын төвийн барилга барих, нисдэг тэрэг байрлах ангар байгуулах ажил дуусчээ.
Агаараас эрэн хайх, аврах зориулалтын “Airbus ЕС-145” загварын нисдэг тэргийг Францаас гуравыг авсан. Нэг нь нислэгт бэлэн, нөгөөхийг нь угсараад асаан тохиргоо хийж байгаа, гуравдах нь 2022 оны 2 сард ирнэ. Эднийг байршуулах Ангар, Сургалтын төв бэлэн #ОБЕГ pic.twitter.com/vxt6Hx3cSo
— Ц.Мөнхбаатар (@Munkhbaatar_ts) November 2, 2021