Итали улсад болсон А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээнд Монголын дуучид "хатуу" шүүгчдээс сайн үнэлгээ авчээ

Итали улсад болсон А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээнд Монголын дуучид "хатуу" шүүгчдээс сайн үнэлгээ авчээ

Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан “Vencero World Opera Singing Competition” 2021 онд зохион байгуулагдаж, 5 тивийн 45 орны 730 дуучид өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, 60 дуучин финалын шатанд шалгарч, манай улсын оролцогчид амжилттай оролцож, С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын найман дуучин шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор бэлтгэлээ хангад байсан ч ОХУ-аас Итали руу зорчих виз гарах боломжгүй болсон тул Т.Энхбат, С.Батчимэг нар оролцох боломжгүй болж, С.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир нар Итали улсыг зорьж оролцжээ.

Манай дуучдын хувьд шагналт байр эзлээгүй ч дэлхийн хамгийн “хатуу” шүүгчдээс сайн үнэлгээ авсан байна. Тус дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээний шүүгчээр дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид ажилласан юм.