ТАНИЛЦ: 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох ТАЙЗНЫ уран бүтээлүүд

ТАНИЛЦ: 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох ТАЙЗНЫ уран бүтээлүүд

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс нээж буй. Ингэхдээ танхимын дүүргэлтийг 50 хүртэлх хувь байлгахаар шийдвэрлэсэн юм. Ийнхүү багагүй хугацаанд хаалттай байсан урлаг соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж байна. Тэгвэл энэ сард урлаг соёлын ямар арга хэмжээ зохион байгуулагдах талаарх нэгдсэн мэдээлэл хүргэе.

  • Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой өнөө жил тохиож буй. Тус театр түүхт ойгоо тохиолдуулан Их эзэн Чингис хааны их түүхээр “Хаадын хаан” хэмээх үндэсний сонгодог түүхэн жүжиг толилуулахаар зэхэж буй бөгөөд жүжгийн нээлт энэ сарын 5-нд болно. "Хаадын хаан" жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа юм.
  • Харин Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балет тоглох аж.
  • Монгол Улсын филармони энэ сарын 5, 6-нд “Тэнгэр тал” симфони найрал хөгжмийн концертыг үзэгчиддээ толилуулна.
  • Ф.Достоевскийн "Гэм зэм" зохиолыг монголд анх удаа постдрамын жүжиг болгон дэглэж буй бөгөөд энэ сарын 27-нд хөшгөө нээх юм. Тус романыг яруу найрагч, утга зохиолч Я.Баяраа жүжиг болгон хөрвүүлж, найруулагчаар М.Батболд ажилласан байна.