Тайландад тусгаарлалтын дэглэм мөрдөхгүйгээр, чөлөөтэй зорчих боломжтой 63 улсын жагсаалтад МОНГОЛ багтжээ

Тайландад тусгаарлалтын дэглэм мөрдөхгүйгээр, чөлөөтэй зорчих боломжтой 63 улсын жагсаалтад МОНГОЛ багтжээ

Өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр Тайланд улс эрсдэл багатай гэж үзсэн 46 орны вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 1-ээс эхлэн ямар нэгэн  хорио цээрийн дэглэмгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл уг тоог шинэчилж 63 болгосны дотор Монгол Улс багтжээ.

Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр нэмэлтээр дараах 17 улс оржээ. Үүнд: 

  1. Энэтхэг
  2. Тайвань
  3. Лаос
  4. Мьянмар
  5. Филиппин
  6. Хорват
  7. Индонез
  8. Кувейт
  9. Мальдив
  10. Монгол
  11. Балба
  12. Оман
  13. Румын
  14. Словак
  15. Шри Ланка
  16. Вьетнам
  17. Люксенбург багтсан байна.

Ингэснээр манай улсын иргэд өнөөдрөөс Тайланд руу зорчих боломжтой болж байна. Аялагчдад ДЭМБ болон Тайландын Засгийн газраас баталсан вакцины бүрэн тунд хамрагдсан байх, ирээд 72 цагийн дотор коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавих аж.

Өнөөдрөөс Тайланд руу ямар нэгэн хорио цээрийн дэглэм мөрдөхгүй зорчих боломжтой улсуудын жагсаалтЭх сурвалж: Вangkokpost