Нью-Йорк хотын сургуулиуд “Сүнсний баяр”-аар “Squid Game" цувралын хувцас өмсөхийг хоригложээ

Нью-Йорк хотын сургуулиуд “Сүнсний баяр”-аар “Squid Game" цувралын хувцас өмсөхийг хоригложээ

АНУ-ын Нью-Йорк хотын гурван бага сургууль дэлхий нийтийг шуугиулж буй Netflix-ийн “Squid Game" цувралын хувцсыг “Halloween”-ий баяраар өмсөхийг хоригложээ.

Энэ талаар мэдэгдлийг эцэг, эхчүүдэд цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд “тус цувралаас сэдэвлэсэн хувцас нь хүчирхийллийг дэмжих, алдаршуулах вий гэдгээс болгоомжилж байна. Сургуулийн арга хэмжээнд “Squid Game”-ийн хувцас өмсөх нь зохисгүй юм” гэсэн байна. Гэвч зарим эцэг эх сургуулиудын хувцасны хоригт дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосын триллер төрлийн “Squid Game" цувралд өрөнд баригдсан хүмүүс асар их хэмжээний мөнгөн шагналын төлөө өрсөлдөж, амьд үлдэхийн төлөө нэг нэгнээ хөнөөж буй талаар өгүүлдэг юм. 

Эх сурвалж: CNN