ВИДЕО: Японы стартап компани нисдэг мотоцикл худалдаанд гаргажээ

ВИДЕО: Японы стартап компани нисдэг мотоцикл худалдаанд гаргажээ

Японы “ALI Technologies” стартап компани жолооч нарт автомашинаа 680,000 долларын үнэтэй нисдэг  мотоциклоор солихыг уриалж байна. Тус компани саяхан “XTurismo Limited Edition” хэмээх нисдэг мотоциклоо худалдаанд гаргасан юм.

“XTurismo Limited Edition” нь нэг цэнэглэлтээр 100 км/цаг, тасралтгүй 40 минут нисэх хүчин чадалтай, мөн энгийн мотоциклын адил газарт ч явах зориулалттай.  Тус компани 2022 оны дунд үе гэхэд 200 ширхэг нисдэг нисдэг  мотоцикл үйлдвэрлэхээр зорьж байна.

13.5 сая оршин суугчтай Токио хотын хувьд хүн ам нь том асуудал болсоор ирсэн. Хэрэв нисдэг технологийг нэвтрүүлбэл замын хөдөлгөөний ачаалал ч буурна хэмээн технологийг бүтээгчид үзэж байгаа юм. Гэвч Японы одоогийн хууль тогтоомжид хүн хөдөлгөөн ихтэй зам дээгүүр нисдэг мотоцикл унахыг хориглодог байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө