"Монголын нууц  товчоо" зохиолыг зүү ороон оёж даавуун ном бүтээжээ

"Монголын нууц товчоо" зохиолыг зүү ороон оёж даавуун ном бүтээжээ

Эртний 1395 үг хэллэгийн түгээмэл тайлбар, мялаалга бүхий 588 нүүр хуудастай "Монголын нууц Товчоо"-г зүү ороон оёж даавуун ном бүтээжээ. Энэхүү номыг ШШГЕГ-ийн харьяа 435-р хаалттай хорих ангийн хүмүүжигчид урласан ба "Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой"-д зориулан зүү ороон монгол бичгээр оёж, даавуун ном бүтээсэн байна.

Номын хуудас нэг бүрийг монгол тоогоор дугаарлан, сүсэг бишрэлийг илтгэсэн дүрс чимэглэлээр зүү ороон оёжээ. Мөн мялаалга үгийн тэргүүнд “Эрдмийн овоо эндээс эхлэв” гэсэн утга илэрхийллээр бадам цэцгийг тэмдэг тавьжээ.

Уг бүтээлийнг Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа хянан тохиолдуулсан бөгөөд номыг хоёр жилийн хугацаанд урлаж, Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлжээ.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр тахиа өдөр

17 минутын өмнө