Итали улсад болох А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээнд Монголын НАЙМАН дуучин оролцоно

Итали улсад болох А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээнд Монголын НАЙМАН дуучин оролцоно

Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан “Vencero World Opera Singing Competition” 2021 онд зохион байгуулагдаж, 5 тивийн 45 орны 730 дуучид өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, 60 дуучин финалын шатанд шалгараад байна. Тус тэмцээнд Монгол улсын оролцогчид амжилттай оролцож, С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын найман дуучин шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлжээ.

“Vencero World Opera Singing Competition” 2021 дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт энэ сарын сарын 28-31 өдрүүдэд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдах юм. Тэмцээний шүүгчээр дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид ажиллаж байгаа юм.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр хонь өдөр

14 цагийн өмнө