“Лантуун дохио” ТББ хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн бүрэн хэмжээний кино хийнэ

“Лантуун дохио” ТББ хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн бүрэн хэмжээний кино хийнэ

“Лантуун дохио” төрийн бус байгууллага Амигдала филмс хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр "Баавгай болохсон" хэмээх бүрэн хэмжээний кино хийхээр болжээ. Энэхүү бүтээлд алслагдсан хороололд амьдрах 15 настай хүүгийн хүсэл мөрөөдөл, гэр бүлийн түүхийг өгүүлэх  юм. Мөн  агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдлын асуудлыг хөндөж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, нөлөөлөл үзүүлэх зорилготой бүтээл аж.

Мөн Амигдала Филмс нь 2017 оноос “Баавгай Болохсон” If Only I Could Hibernate киноны зохиолын хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа бөгөөд уг кино төслөөрөө Талентс Токио дээд шагнал, Моушн Пикчер Ассосиаци & Азийн Кино Академийн питчинг уралдааны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө