ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн олон орон руу ВИЗГҮЙ зорчдог улсууд

ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн олон орон руу ВИЗГҮЙ зорчдог улсууд

Лондонд төвтэй дэлхийн иргэншил, оршин суух эрхийн зөвлөх компани “Henley & Partners” дэлхийн хамгийн олон орон руу визгүй зорчих “хүчирхэг” пасспорттой улсуудын жагсаалтыг гаргажээ.

Тус компани нь Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-аас гаргасан онцгой мэдээлэлд үндэслэсэн 2006 оноос хойш аялал жуулчлалд хамгийн ээлтэй паспортуудыг тогтмол хянаж байна. Цар тахлаас шалтгаалж уг жагсаалтад өмнөх жилүүдээс маш том өөрчлөлт гарчээ. Ингээд 2021 онд хамгийн олон орон руу визгүй зорчих улсуудыг жагсаалтыг танилцуулъя.

2021 оны хамгийн “хүчирхэг” паспортууд:

  1. Япон, Сингапур-192 орон
  2. Герман, Өмнөд Солонгос-190 орон руу
  3. Финланд, Итали, Люксембург, Испани-189 орон руу
  4. Австри, Дани-18 орон руу
  5. Франц, Ирланд, Нидерланд, Португал, Швед-187 орон руу
  6. Бельги, Шинэ Зеланд, Швейцар-186 орон руу
  7. Чех, Грек, Мальта, Норвеги, Их Британи, АНУ-185 орон руу
  8. Австрали, Канад-184 орон руу
  9. Унгар-183 орон руу
  10. Литва, Польш, Словак-182 орон руу тус тус визгүй зорчиж, жагсаалтыг тэргүүлжээ.

Харин жагсаалтыг сүүлийг дараах улсууд мушгисан байна. Тус улсуудын иргэд хамгийн цөөн орон руу визгүй зорчдог аж.

  1. Хойд Солонгос (39 чиглэлд)
  2. Балба ба Палестины нутаг дэвсгэр (37)
  3. Сомали (34)
  4. Йемен (33)
  5. Пакистан (31)
  6. Сири (29)
  7. Ирак (28)
  8. Афганистан (26)

Эх сурвалж: Henley&Partners




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө