Монгол, Словени улс Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх боломжтой боллоо

Монгол, Словени улс Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх боломжтой боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ.

Өнгөрсөн наймдугаар сард авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээр байгуулсан. Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Словенийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Станислав Рашчан нар Любляна хотноо гарын үсэг зурсан байна. Ингэснээр Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт хийгдэж, худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэж байна.

Сонирхуулахад, хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 14.6 сая ам.долларт хүрчээ.

Г. Мөнхбаяр