"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас яг одоо нэгжлэг хийж байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас яг одоо нэгжлэг хийж байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд Авилгатай тэмцэх газраас яг одоо нэгжлэг хийж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Австралийн “Jade Gas Holdings” компани Тавантолгойн хайгуулын XXXIII талбай дахь бүтээгдэхүүн хуваах гэрээ (PSA) байгуулсантай холбоотойгоор санхүүгийн асуудал үүссэн тул ийнхүү нэгжлэг хийж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, “Jade Gas” компанийн  хамтарсан үйлдвэрийн түнш Эрдэнэс Метан ХХК нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нүүрсний метан хийн төслийн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрчилгээг авсан аж. Төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг Монголын Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард баталсны дараа бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг “Jade Gas” компанийн  охин компани “Methane Gas Resource”-д бүрэн шилжүүлсэн байдаг юм.