БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруй: Хилийн боомт хэзээ нээхийг хэлж мэдэхгүй

БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруй: Хилийн боомт хэзээ нээхийг хэлж мэдэхгүй

Коронавирусийн халдварын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилээ хаасан. Ингэснээр манай улсын экспорт, импорт тэг зогсоод байна. Энэ асуудлаар ГХЯ-ны зүгээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогджээ.

Ингэхэд “Хилийн боомт хэзээ нээхийг хэлж мэдэхгүй. Гурав дахь шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн болон ХХЕГ-аас "Замын-Үүд, Эрээний боомт нь экспорт, импортын голлох томоохон олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй юм. Эрээн хотын төлөөлөгчийн газрын шугамаар мэдэгдэл ирүүлэхдээ цар тахлын нөхцөл байдал болон хилээр шалган нэвтрүүлэх ариутгалын төхөөрөмжид эвдрэл гарч засах шаардлага үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж байгаа талаар дурдсан. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын зорчих хөдөлгөөний талаар байгуулсан гэрээний заалтад халдварт өвчний улмаас үүссэн нөхцөл байдал, шийдвэрийн талаар шуурхай мэдээлэл солилцох талаар заасан байдаг. Харин тус гэрээгээр хэд хоногийн хугацаатай хөдөлгөөнийг зогсоох талаар заалт байдаггүй. Одоогоор хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд шуурхай арга хэмжээ авахаар албаныхан ажиллаж байгаа" гэжээ.