БЗД-ийн 28 хэсгийн хороог 43 болгож өөрчлөхийг иргэд шаардаж эсэргүүцлээ илэрхийлж байна

БЗД-ийн 28 хэсгийн хороог 43 болгож өөрчлөхийг иргэд шаардаж эсэргүүцлээ илэрхийлж байна

Өнөөдөр /2021.10.18/ Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн гишүүд хуралдаж тус дүүргийн асуудлуудыг хэлэлцэж байх үеэр 28 хэсгийн хороог 43 болгох иргэдийн саналыг төсвөөс болж зөвшөөрөөгүй тул иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тус дүүргийн гадаа хороодын хэсгийн ахлагч нар болон зарим иргэд, "хороодын Засаг дарга нар ажлаа сайн хийдэггүй. Иргэдэд үйлчлэх тэнхимийг архины өрөө болгосон" гэх мэт асуудлуудыг ярьж байсан бол харин холбогдох албаны мэдээлснээр, хороог хуваахад дор хаяж 5-10 тэрбум төгрөгийн төсөв гарах тул одоо улс орон хямралтай энэ үед боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

ҮЗЭХ: