Энэ өвөл нийслэлийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 салбар нэгж гүйцэтгэнэ

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 салбар нэгж гүйцэтгэнэ

2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэнэ гэжээ.

Энэ сарын эхний байдлаар 3100 тонн мах бэлтгэсэн  байгаа бөгөөд цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөх аж. Харин аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг чиглэлийг аймгуудад өгчээ.