Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарихаа мэдэгдлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарихаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр боллоо.
 
Тус чуулганд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав оролцож, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт: Асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн төгсгөлд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 100 сая мод тарихаа мэдэгдлээ.



Өнөөдөр бич өдөр

49 минутын өмнө