Эхийн эндэгдлийн шалтгааны 71 хувийг ковид эзэлж байна

Эхийн эндэгдлийн шалтгааны 71 хувийг ковид эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос энэ оны есөн сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 323.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 13.1 дахин нэмэгдсэн талаар мэдээллээ.

Тэгвэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 13 болж өмнөх оны энэ үеэс хоёроор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин эхийн эндэгдлийн хувьд авч үзвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 48 эх эндсэний 71 хувь нь ковидын хүндрэлээс шалтгаалсан байна.